Маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх зорилготой ШИМТ+ Боловсрол ХХК нь STEM тоглоом дээр суурилсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг, сургуулиудыг чадавхжуулан ажиллаж буй. Тус компани таван жилийнхээ ойн хүрээнд таван настнуудын STEM боловсролын олимпиад болох Mongolia GREENMECH тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.
ШИМТ Kinder цэцэрлэгийн хөтөлбөрийг өдгөө 21 аймгийн 200 гаруй цэцэрлэг хэрэгжүүлдэг. Тэд цэцэрлэг дээрээ тоглонгоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик, гоо зүйн боловсролыг эзэмших боломжийг хүүхэд багачууддаа олгодог аж.
Тиймээс бяцхан зохион бүтээгчдэд “XXI зууны зорилтот ур чадвар”-ыг эзэмшүүлэх үйл ажиллагаанд оролцогч багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид бие биеэсээ харилцан суралцах, урам зориг өгөх, идэвхжүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаршуулахаар Mongolia GreenMech 2024 тэмцээнийг энэ жил зөвхөн 5 настнуудын дунд зохион байгуулжээ.
Бяцхан “эрдэмтэд”:
Тэмцээний сүүлийн шатанд 30 цэцэрлэг буюу 13 аймгийн 120 хүүхэд, 30 багш оролцож хурд хүч, авхаалж самбаа, бүтээлч шийдлээ уралдуулснаас Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэгийн баг түрүүлж, Индонез улсад зохион байгуулагдах World Green Mech тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон байна.
Бяцхан инженерүүд улсынхаа хамгийн тулгамдсан асуудлууд болох хот байгуулалт, түгжрэл, байгаль орчны асуудал, монгол ёс заншлаа инновацитай хослуулах байдлаар шийдэл боловсруулж бүтээлээ хийсэн нь онцлог болжээ.
ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД:
Тайванийн Gigo брэнд хүүхдийг багаар ажиллах, хөгжилдөнгөө шинжлэх ухаанч мэдлэгийг эзэмших, бүтээлч шийдлийг дэмжих World Green Mech тэмцээнийг өдгөө 19 дэх жилдээ зохион байгуулж буй. Энэхүү тэмцээнд улсаасаа шалгарсан багууд өрсөлддөг уламжлалтай. Манай улсаас анх удаа оролцох эрхийг ийнхүү Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэгийнхэн хүртлээ.
Тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.37.177
юууун хөөөрхийнбэээ. хаана байдаг тоглоом вэ
Хариулах