Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06 дугаар сарын 01-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зүүн хагаст бороо орно, дуу цахилгаатай.
Салхи: 24-нд говь, талын нутгаар, 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 06 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+22 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:25-нд бага зэргийн бороо, 28-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 25, 28, 29-нд сэрүүхэн шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15....+20 градус, 26, 27-нд дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22....+27 градус дулаан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!