Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан талаар мэдээлсэн. Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
Г.УУГАНБААТАР:
- Цэргийн алба хаагчийн амь нас хохирсон асуудалд ХЭҮК шуурхай ажлын хэсэг гаргаж ажилладаг. Энэ дагуу Ажлын хэсэг гарч ангийн нөхцөл байдалтай танилцсан. Тухайн ангийн захирагч болон аж ахуйн нэгж байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр 05 дугаар ангийн тодорхой тооны цэрэг Төв аймгийн Цээ сумын нутаг дэвсгэр дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан.
Энэ явцад тус аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ажилтан хугацаат цэргийн алба хаагчийн амь насыг автомашинаар дайрч хохироосон. Энэ гэмт хэргийг Төв аймгийн Цээл сумын цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Талийгаач цэрэгтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан" гэв.







Дотоодын цэрэг хувийн компанид хашаа барьж, илүү цагаар ажиллаж яваад амиа алдсан байна. Яахаараа хувийн компани цэрэг эрсийг ажлах нөхцөлөөр нь хангаж чадаагүй байж ажлуулж байгаа юм вэ? Хуулийн сайдын хариуцдаг дотоодын цэрэгт улсын төсөв хүрэлцэхгүй байгаа юм уу?