“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замын тэг байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС








ОРБИТ-НАЙРАМДАЛын замын эвдрэлтэй харьцуулах зам улаанбаатарт өөр байхгүй. Эвдрээгүй, нүхжээгүй замуудыг л засаад байх юм даа. Ямар шалгуураар зам сонгож байгаа нь сонин байна.