Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа гол руу орж, гацжээ

Админ
2024/06/21

Нийслэлийн Хан-Уул дүүрэг 12 дугаар  хорооны Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 22:04 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байжээ. 

Аврагчид аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.125
    2024/06/23

    Арилжааны банкуудаас зээл аваад, эргүүлж төлөөгүй, тэр мөнгөөрөө гадаадад тансаглаад байгаа гэмт хэрэгтнүүдийг баривчлаач ээ!

    Хариулах