Цас өнөө шөнөдөө үргэлжлэн орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см-ээр, Туул гол Босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна.
Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдэн олон жилийн дундажийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15 см дутуу байна.
6 дугаар сарын 22-ны өдөр Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 25 см, Төв аймгийн Алтанбулаг сум орчимд 35 см, Хэрлэн гол 10-20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!