Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа

Админ
2024/06/21

Өчигдөр буюу зургаадугаар 21-ний 21:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас Нийслэлийн онцгой комисст айлын гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээлэл ирснээс 65 дуудлагад зөвлөгөө мэдээллийг өгч, 15 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Мөн нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлыг тодорхойлох үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн зургаан байршилд хариу арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Тодруулбал,Сэлбэ, Дунд гол дагуух үерийн эрсдэл үүсэж болзошгүй байршлуудыг тодорхойлж, лаг хагшаасыг цэвэрлэн, голын урсцыг сайжруулах ажлуудыг эхлүүлээд байна.

Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар маргааш өглөө буюу зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна