Өнөөдөр буюу 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09:00 цагт СБД-ийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болохоор товлогдоод байсан. Гэвч түүний шүүх хурал энэ сарын 18-ныг хүртэл хойшиллоо. 

Тэрбээр шүүх хурлаа олон нийтэд нээлттэй хийлгэхийг хүсч буйгаа илэрхийлсээр ирсэн. 

Энэ талаар өөрийн цахим хуудастаа "Шүүх хурлыг маань нээлттэй хийгээд, олны нүд чихэн дээр шүүгээд өгөөрэй, заригийн Өнөрөө ямар гэмт хэрэг хийсэн болоод шорон оронд ороод байгаа юм, АРД түмэн мэдэг!!!

Буу тулгаж байгаад гэдэг шиг, сэтгүүлчид шорон тулгаж байгаад сонгуулиа хийж хүссэн үр дүндээ хүрцгээсэн шүү, алвал алаг, хоривол хориг гээд үнэт зүйл дээрээ 2 хүүхдээ, эцэг эхээ бодохгүй сөрсөн тэнэг нь би.  Харамсахгүй, үнэт зүйл, үзэл бодолдоо ямагт үнэнч байна" хэмээж байсан юм.