Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ

Админ
2024/07/01

ОХУ -ын Бүгд Найрамдах Саха -Якутск хотноо зохион байгуулагдаж буй Азийн хүүхдүүдийн олон улсын спортын VIII дахь удаагийн наадмаас Монгол Улсын тамирчид модон барилдааны спортын төрлөөр хоёр хүрэл медаль хүртлээ.  

Азийн хүүхдүүд олон улсын VIII дахь удаагийн наадамд 24 спортын төрөлд 39 орны 2000 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаа тэсвэр тэвчээр оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тус наадамд Монголын модон барилдааны спортын холбооны баг 5 тамирчин 3 шүүгч, нэг албаны хүний бүрэлдхүүнтэй оролцож -50 кг  Нэргүйн Дагвадорж, -80 кг  Ёндонгийн Өсөх-ирээдүй нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ удаагийн Азийн хүүхдүүд олон улсын спортын VIII их наадамд манай улсаас анх удаа ерөнхий шүүгчээр Сайнбаярын Тэлмэн ажилласан бол талбайн шүүгчээр Бумбатын Даариймаа, улсын шүүгч Төмөрбаатарын Галцэцэг нар ажиллаж, нэр төртэй албан үүргээ гүйцэтгэжээ.


Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн хүүхдүүдийн наадмаас модон барилдааны төрөлд хоёр хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна