Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1366 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өсжээ.
Үүнээс 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 120,
- Хахууль авах 53,
- Хахууль өгөх 56,
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 4 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Авлигын гэмт хэргийн улмаас 2,2 их наяд төгрөгийн хохирол учирснаас 1,6 их наяд төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдээр нөхөн төлүүлсэн байна.
Мөн хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 42,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн 67.5 хувь нь Нийслэлд, 32.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт хамгийн их байна.
Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 79 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 17 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 9.2 хувийг эзэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.125
Баян-Өлгий аймгийг АНУ-ын даалгаврын дагуу эсэргүү болгох гээд байгаа биз дээ. Тоо бодож чадахгүй тул амархан аргаар буюу хор найруулж, АНУ-ын ивээл дор багтах гээд байна уу.
Хариулах66.181.176.163
ТЭМЦЭЭД Л БАЙДАГ НЭМЭГДЭЭД Л БАЙДАГ. ЭСГЭЭД БАЙДАГ ЮМ УУ. ТАЛХНЫ ХӨРӨНГӨ ШИГ. ХУУЛЬ НЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ, ХУУЛИА ЗАВХРУУЛДАГ ШҮҮХ ПРОКУРОР БАЙГАА ЦАГТ УЛАМ ӨСНӨ. ХЭЭЛЬ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР ХИЧНЭЭН ХҮН ЯЛ АВСАН ЮМ БОЛ. ТОЛГОЙГИЙН ИЛЭЭД ЯВУУЛААД БАЙДАГ.БАДАМУНАЙ ЯАСАН БЭ. БАРИВЧЛАГДААД ТАГ ЧИГ.
Хариулах192.82.66.11
оюунэрдэнийн үед замаа алдлаа
Хариулах202.179.15.130
чанга арга хэмжээ авахгүй хөрөнгииг нь хуугаар нь гэр бүлээс нь ч гэсэн хураахгүй болохоор новшнууд чинь аан тэгсхиигээд аргална суухгүй суусан ч удахгүй гээд дараа дараачиин үе нь зоригтойгоор төрөөс тэрбумтан болж байна шүүдээ
Хариулах