“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ

Админ
2024/07/04

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус явж эхлэхээр боллоо. Тодруулбал,

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал - Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, 
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал - Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.

Эдгээр чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.212
    2024/07/06

    21- р зуун болчихоод байхад ачаагаа хийгээд аваад ирэх боломжтой автобусаар үйлчлэх хэрэгтэй.. Ард түмэндээ үйлчилж байгаа юм бол бодох л ёстой

    Хариулах