ХӨВСГӨЛ: Шинэ-Идэр сумын уяач Ч.Пүрэв-Осорын хонгор аман хүзүүджээ

Админ
2024/07/11

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хурдан Их насны морьд барианд орлоо. 

Их насны морьдын уралдаанд Тариалан сумын уяач Д.Баасандоржийн хээр түрүүлж, Шинэ-Идэр сумын уяач Ч.Пүрэв-Осорын хонгор аман хүзүүджээ. 

Цэцэрлэг сумын уяач Л.Пунцагдэлэгийн хүрэн гуравт, Тариалан сумын уяач Д.Батсайханы хүрэн дөрөвт, Төмөрбулаг сумын уяач Б.Чулуун-Эрдэнийн хонгор айрагдсан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна