АМРАЛТ ЗУГААЛГЫН ЦАГ ЭХЭЛЖ, ХҮҮХДИЙН ГОЛ УСАНД ЭРСДЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА ​

Админ
2024/07/18

Зуны урин дулаан цагт иргэдийн амралт зугаалгын үе эхэлж гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд цагийг өнгөрүүлэхээр хөдөө орон нутагт зорчих, орон нутгийн иргэд гол усны эрэг дагуу зусдаг. Энэ үедээ иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

 Энэ оны эхний 7 сарын байдлаар 2-16 насны хүүхэд усанд осолдож, амь нас хохирсон тухай 17 мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд энэ нь урин дулааны улирал, тэмдэглэлт ой, баяр наадамтай холбоотой иргэд хөдөө, орон нутагт зорчих, амрах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээснээс үүдэж, гол, мөрөн, нуур, тогтоол усанд живэх зэргээр амь насаа алдсан гэх мэт харамсалтай мэдээлэл тасралтгүй бүртгэгдэж байна. 

Амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 2-16 насны хүүхдүүд байх ба эцэг эх асран хамгаалагчийн хамт байсан, бага насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхэд байх жишээний олон шалтгаан тогтоогдож байна. 

Насанд хүрээгүй хүн нь гол, нуурын усанд сэлэх, урсгал усыг туулж эргийн цаана гарах үед ямар эрсдэл учирч болохыг тооцож мэдэхгүй учраас насанд хүрэгчид, эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэд усны ослын талаар хэлж ойлгуулж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулан, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ бол сэргийлж болох осол, насанд хүрэгчид бид анхаарал болгоомжтой, хүүхдэдээ хэлж сануулдаг, анхааруулж байхад эрсдэл гарахгүй байх боломжтой.

Иймд иргэд та бүхэн гол мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
1. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах; 

2. Гол, усны эрэг дагуу газар амарч зугаалахгүй байх; 

3. Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх, 

4. Малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр,тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих;


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.155
    2024/07/21

    Баян харагдах гэсэн ядуус гэртээ тэжээвэр амьтадтай байдаг.

    Хариулах