Улаанбаатар хотын замын түгжрэлийн эсрэг түр арга хэмжээ авах бодлогын дагуу улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга иргэдээс авч эхэлсэн.

Уг санал асуулгад нийт  4072  хүн санал өгсөн бөгөөд тэдний 1658 нь тэгш, сондгойг дэмжинэ гэсэн бол 2414 нь дэмжихгүй гэжээ. Ингэснээр санал асуулгын дүнгээр 59 хувь нь дэмжихгүй гэж сонгосон тул дугаарын тэгш,сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр албажихгүй ажээ.