Цагдаагийн байгууллагаас хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг албаныхан илрүүлсэн байна. Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, "Samsung" маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч, Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна