АТГ: Улсын I төв эмнэлгийн орлогч захирал Б.Түвшинтөр нарын 25 хүнийг шалгаж байна

Админ
2024/09/10

АТГ-аас энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг хуульд заасан хүрээ, хязгаарын түвшинд өгч байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн албаны 263 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянан шалгасан ба эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 25 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа гэв.

Тодруулбал улсын 1-р төв эмнэлэгийн орлогч захирал Б.Түвшинтөр нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Батмөнхийг хууль бус соёлын өвийн худалдаа хийсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Дээрх албан тушаалтнуудын ажлын байр, орон гэрт үзлэг нэгжлэг хийж холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын төв 2-р эмнэлэг  нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрүүл мэндийн салбарын байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтнуудад эмийн хууль тогтоомж зөрсөн, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн, хээл хахууль авч бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.139
    2024/09/15

    эмнэлэг гэмт хэргийн уурхай болж ард иргэдийн өвчин тэдний бизнес болон хувирчээ. тиймээс иргэд аль болохоор өвдөхгүй байх өвдсөн ч эмнэлагт хандахгүй байх л үлдэж

    Хариулах
  • 103.212.116.84
    2024/09/15

    Эмч нар ёстой муухай хүмүүс зүгээр хүмүүсээр тоглож байгаа гэдгийг хэн ч мэддэг болсон шүү аахан эмч эмнэлгээс хол явах нь аминд өлзийтэй гэж гадуур ярьдаг болсон нь зөв санагдаж байна. Үзлээ хавдар хагаллалаа үхлээ

    Хариулах
  • 66.181.180.121
    2024/09/11

    Цахимаар хийдэг шинжилгээг хуурамчаар гаргаж болдог. Тиймээс эмнэлгийн их эмч нар хахууль авч, хүмүүсийн шинжилгээг хуурамчаар гаргаж өгдөг. Жишээ нь, эрүүл хүнийг өвчтэй болгон харагдуулдаг.

    Хариулах