Тус уулзалтыг Улаанбаатар төмөр ХНН болон стандарт хэмжил зүйн газар хооронд байгуулсан санамж бичгийн ажлын үйл явц болон цаашид хийх ажлын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтанд Улаанбаатар төмөр зам ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев болон Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Улаанбаатар төмөр зам ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев: Улаанбаатар төмөр зам ххн нь 2023 оноос эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ирсэн. Бидний зүгээс стандарт хэмжил зүйн газартай үр дүнтэй хамтран ажилладаг гэж боддог.Улаанбаатар төмөр зам ХХН-д нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа энэ стандартынхаа хүрээнд монгол улсын хувьд анхдагч ажил байсан учир дотоодын мэргэжлийн холбоо болон гадны 10 орчим зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн байгууллагуудтай уулзалт хийсэн байгаа. Энэ хүрээнд монгол улсын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд монгол улсыг тохируулагч агентлаг болох стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллаж эхэлсэн байгаа. Стандарт хэмжил зүйн газартай хамтран маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар төмөр замынхаа хэмжээнд бид хэмжил зүйн төвийг байгуулсан бөгөөд олон улсын стандартуудыг хэрэгжүүлэхийн тулд эрмэлзэн ажиллаж байна.Мөн санамж бичгийнхээ хүрээнд бид 6 бүлэг 24 зүйл дээр хамтран ажиллах төлөвлөгөөг 2 талаасаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Төлөвлөгөөний хүрээнд 2022 онд нийт 294 сургагч багш 32 гадаад аудитыг бэлтгэсэн байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2022 оныг УБТЗ-ын хэмжээнд менежментийг хэрэгжүүлэх жил болгон зарлаж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд ганц хоёр ажил хийгдээгүй явж байгаа гэхдээ ажлын төлөвлөгөөнд орсон учир шийдэгдэнэ гэж бодож байна. 2024 оны 4-р улирал гэхэд шийдэгдээгүй асуудлууд шийдэж дуусгана. Бид төлвөлсөн бол заавал шийддэг.Мөн цаашид ямар ямар ажил хийх ирэх жилийн санамж бичиг байгуулахдаа ямар ажлуудыг түлхүү оруулах зэргээр ярилцаж тохирох нь өнөөдрийн уулзалтын гол утга учир орших байх гэж бодож байна. манай байгууллагаас цаашдаа хамтран ажиллахдаа бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: 2021 -2024 оны санамж бичигт дурдагдсан ганц хоёр ажлаа энэ ондоо шахаад дуусгах хэрэгтэй. Гэхдээ 100 хувь хэрэгжээгүй нэг ажил бол видео контентын ажил байна. Энэ ажлаа энэ ондоо хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Иргэд олон нийтэд стандарт ямар чухал вэ стандартуудгүй бол нэг ч алхам алхахгүй гэдгийг контентоор дамжуулан хүргэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 4 жил хамтран ажилласан учир цаашдаа ч хамтран ажиллах тал дээр стандарт хэмжил зүйн газар таатай байх болно гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
Уулзалтын төгсгөлд 2 тал хамтарсан ажлын хэсэг байгуулж цаашид хийх ажил болон хийгдсэн ажил дээрээ хяналт тавьж ажиллах бодлогын түвшинд ажиллах ажлын хэсэг байгуулахаар зөвшилцсөн юм. Стандарт хэмжил зүйн газрыг төлөөлж Стандарт хэмжил зүйн газрын захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр ахлахаар болсон юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна