АЛБА ХААГЧИД ХАГАС ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Сэтгүүлч
2024/09/13

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ. Алба хаагчид  50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн  хог хаягдлыг татан гаргаад байна.Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна