Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүстэй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. /2024.09.13/
Дорноговь аймагт байрлах “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийг Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд эхлүүлсэн. Уг төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар:
EPC-01 багц- Технологийн бус барилга байгууламжуудын ажлын гүйцэтгэл 99%
EPC-02 багц-Анхдагч процессийн болон дагалдах байгууламжуудын ажлын гүйцэтгэл – 14.8%
EPC-03 багц-Үйлдвэрийн цахилгаан станцын ажлын гүйцэтгэл 13 хувьтай үргэлжилж байна.
Цаашид Энэтхэгийн Засгийн газраас авах хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC-04 багц буюу Лицензтэй технологийн байгууламжуудын ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, мөн сая ирсэн тоног төхөөрөмжийн импортын горимыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.