Өнгөрсөн долоо хоногт Европын 11 улсыг дайран өнгөрсөн “Борис” нэртэй хар салхины улмаас Австри, Унгар, Герман, Итали, Польш, Румын, Словак, Словени, Хорват, Чех, Молдавд сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдоогүй их хэмжээний үер бууж, 27 иргэн амь насаа алдаж, олон зуун иргэн ор сураггүй болжээ.
Тухайлбал, Польш улсын нийт 7 муж бүхэлдээ үерт автаж, 20 иргэн амь насаа алдаж, 8000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ 368 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна.
Харин Хойд Америкийн Португал, Өмнөд Америкийн Калифорни зэрэг улсуудад ой, хээрийн түймэр гарч олон мянган га.талбай шатсан бол Эквадор, Боливи улсад ган гачиг нүүрлэж байна.
Хэт хуурайшилтын улмаас Бразил улс ой, хээрийн түймрийн улмаас асар их хэмжээний кофены тариалангийн талбай шатаж, тус улсын болон дэлхий дахины кофены зах зээлд ч хохирол учруулаад байгаа аж.
Португал улсад гэхэд өнөөдрийн байдлаар 122.000 га.талбай шатаж, таван иргэн амь насаа алдсан бөгөөд 100 орчим түймрийн голомтод 5000 гаруй гал сөнөөгч, 320 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.99.103.99
Гарчиг нь буруу байна. Америк тивийн улс, орнуудад гэх нь зөв. АНУ-ын улс орнууд гэснийг юу гэж ойлгох вэ?
Хариулах