Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн ялалтын төлөвлөгөөгөө Жо Байденд танилцуулахаар АНУ-д ням гарагт /2024.09.22/ хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр /2024.09.26/ Вашингтонд очих төлөвтэй байгаа юм. Үүнийг тохиолдуулан АНУ Украинд 8 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж илгээх гэж буйгаа зарлана гэж хоёр албан тушаалтан мэдэгджээ.
Байдены захиргаа есдүгээр сарын 30-наас өмнө Украинд 5.6 тэрбум ам.долларын цэргийн тусламж илгээхээр Конгресстэй яаралтай хэлэлцэж байсан юм. Тэгвэл нэгэн АНУ-ын албан тушаалтан Цагаан ордон өнөөдөр мэдэгдэл хийхдээ тэрхүү 5.6 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг АНУ-ын зэвсгийн нөөцөөс гаргах шийдвэрийг батална гэдгээ гэсэн байна.
Мөн эх сурвалжийн хэлснээр өнөөдөр Цагаан ордон өөр нэг мэдэгдэл хийх аж. Энэ нь Украины аюулгүй байдалд туслах санаачилга хөтөлбөрийн хүрээнд нэмэлтээр 2.4 тэрбум ам.долларын тухай байх юм. Үүнээс гадна АНУ лхагва гарагт /2024.09.25/ ерөнхийлөгчийн эрх мэдлээр 375 сая ам.долларын тусламж илгээх болсноо мэдэгджээ. Тэрхүү тусламжид 130 км-ийн тусгалтай, нарийвчлалтай цохилт өгөх хүчин чадал бүхий гулсдаг пуужин багтана.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна