Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээ энэ сарын 14-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод болох гэж байна.

Энэхүү арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд  “Авъаслаг Монголчууд” шоуны ялагч, “World’s Best” шоу болон “America’s Got Talent: Fantasy League” шоуны шилдэг оролцогч,  New Nomad Records леблийн Артист, дуучин О.Энх-Эрдэнэ шалгарч, оролцохоор болжээ.

Түүнд America's Got Talent болон Авъяаслаг Монголчууд Шоу Нэвтрүүлгийнхны зүгээс ирээдүйд олон амжилт гаргаж Монгол залуусын нүдэнд оч асаан, итгэл найдвар бэлэглэж яваарай гэж ерөөсөн байна.