Иргэн, ААН бохир усаа цэвлэрлээгүй тохиолдолд нөхөн төлбөр ноогдуулна
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүн бүхий хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөг тусгагдсаны дагуу Засгийн газрын хүлээх үүргийн хүрээнд 2015 онд батлан мөрдөж байсан Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир ус, Ерөнхий шаардлага MNS 6561 стандартыг тус төслийн дэмжлэгтэйгээр шинэчлэн боловсруулж батлууллаа.
Шинэчилсэн стандартад тухайн үйлдвэр үйлчилгээнээс гарах бохир усны найрлага, шинж чанарт үндэслэн 12 ангилж, хоногт гарах бохир усны агууламж, хэмжээнээс хамаарч цэвэрлэгээний түвшний шаардлага үзүүлэлтийг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн бохир усны температур, аммоний ион, нийт азот, фосфорын үзүүлэлтийг өөрчилжээ.
Стандартыг шинэчлэхэд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, ижил төрлийн олон улсын стандарт шаардлагуудыг судалж, үйлдвэрийн салбаруудын бохир усны онцлог шинж чанар, хаягдал усны хэмжээнээс хамааран бохирдлын ачааллын тоон загварчлалыг ашиглан тооцоолсон байна
Тус стандарт нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд мөрддөг гол стандартын нэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бохир усаа цэвэрлээгүй тохиолдолд нөхөн төлбөр ноогдуулна.
Энэхүү стандартыг шинэчлэн мөрдүүлснээр бохирдлын ачааллыг бууруулж, 2013 оны түвшинд хүргэх зорилготой юм.
АРИУТГАХ ТАТУУРГЫН СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ БОХИР УСНЫ СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

Холбоотой мэдээ

Нийгэм · 17 цаг
Дундговь нутгийн унаган хүү Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шавь, ДБЭТ-ийн гоцлол дуучин ,Ө.Цэрэнчунтад Монгол улсын гавьяат жүжигчин цолоор хүртээхээр болжээ

Нийгэм · 17 цаг
Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 13 автомашин хүлээлгэн өглөө

Нийгэм · 19 цаг
Цаг агаар: Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун үргэлжилнэ

Нийгэм · Өчигдөр
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Нийгэм · Өчигдөр
Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Улс төр · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!