Өнгөрөгч 7 хоногт өвчтөнд үзлэг хийх бээлий ч байхгүй ичмээр үйл явдал болж байгаа тухайгаа ярьсан ХУД-ийн эмчийн яриа энэ салбарын үнэн төрхийг илчлээд өглөө. Үүнээс улбаатай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж тус эмнэлгийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тодруулбал тус эмнэлэг 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй гэх мэт шалтгаануудыг ажилчдын зүгээс тавиад буй юм.
Мөн түүнчлэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь авах хүсэлтэй байгаа талаараа шаардлага хүргүүлсэн байдаг. Эмч, ажилчдын хэлж буйгаар тухайн эрүүл мэндийн төв хүн хүч байхгүй гэх шалтгаанаар илүү цагаар ажиллуулж, мөн нэн шаардлагатай эмчилгээ, шинжилгээг зогсоосноос иргэдийн зүгээс өргөдөл, гомдол тасрахгүй байгаа аж. Иймд ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлжээ.








Odoo ene ajilaas ni hallaa l gehiin tegd l boloo idej uusang ni hvrtel shalgaad zohih shiitgeliin ogoh heregtei shd
Идэж уухаас өөрийг мэддэггүй сайд дарга нараас болоод дунд шатны гүйцэтгэгч нар л хамаг ачааллыг үүрч, энэ саад бэрхшээлийг давж байна..
Эрүүл мэндийн салбар үнэхээр навс уналаа. Тэр цалин хөлс урамшуулал, илүү цаг огт байхгүй. Бид ямар тоглоом бишдээ. Ажил хийх урам зориг, сонирхол огт байхшүй боллоо. Нэг дарга сайд нь гараал тэг ингэ. Дахиад нэг гараад өас тэр чинь болохгүй байна. Одоо ингэ гээл ямар учиртай юм бэ. Энэ эргүү юмнуудаас болж ард түмэн хүртэл доромжлох, дээрэлхэх нь утгаа алдлаа.
үнэхээр л дампуурсан даа, өмнө хийлгээд болоод байсан шинжилгээнүүд байхгүй болж хүүхдээ үзүүлэх олигтой эмч ч байхгүй болсон
Чөлөөлөхөөр барахгүй идсэн уусан бүхнийг нь илчилж зохих ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй