Монгол туургатан ахан дүүсээ соёл урлаг, оюун санаагаар гагнаж Хамаг Монголынхоо хэдэн зуу, мянгаад жилээр тасарч холдсон холбоог сэргээсэн, мөн урлаг соёлын үйл хэрэгт өндөр хувь нэмэр оруулсан Самандын Жавхлангийн үйл хэргийг өндөрөөр үнэлж Халимаг улсын ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар 2024 оны 10 сарын 20-ны өдөр Халимаг Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.
- Тэрээр урьд нь Нийтийн дууны салбарыг өнөөдрийн шинэ төвшинд гаргаж ирснийг үнэлж 2009 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртэж байсан юм.
- Түүний 2012 оноос санаачилсан хэрэгжүүлж эхлүүлсэн “Хамаг Монгол” төсөл Монгол туургатан улсууд болон дэлхий даяар тархан суурьшсан Монгол ястан үнэдэстэнд амжилттай хэрэгжиж өндөр үр дүнг авч ирсэн бөгөөд одоогоор Самандын Жавхланд Монгол туургатан Тува, Буриад, Халимаг улсууд тус тус цол хэргэм өндөр хүндлэл, баяр талархалаа хүртээгээд байна.
С.Жавхланг Халимаг Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 13 цаг
Нийтийн байранд хүн зодож амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Нийгэм · 15 цаг
Монголчуудын хийморь 20 литр бензинээр хязгаарлагдах уу, иргэдийн цөхрөл төв талбайд

Нийгэм · 15 цаг
Кофе хөрөхөөс өмнө амьдралаа түр азнаж үзье

Нийгэм · 17 цаг
Алтанбулаг сумын суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг унтуулгын буугаар буудаж, аюулгүй тээвэрлэжээ

Улс төр · 17 цаг
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгэм · 17 цаг

Баяр хүргэе үнэхээр сайхан дуучин даа.
Баяр хүргэе монгол туургатнаа улам ойртуулахад бүр их ажил хийгээрэй Жавхлаан.
Өвөр монголд цол байдаг уу?