Энэ хичээлийн жилийн I улиралд 10-р сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Тэгвэл Хүүхэд, Залуучуудын театр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон драмын жүжгүүдээ сурагчдадаа зориулан тоглож байна.
Тухайлбал өсвөр үе, дунд ахлах ангийнханд зориулсан “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон бага ангийнханд зориулсан “Арслан хүлэгт баатар” жүжгүүдийг тоглож байгаа юм.
Өсвөр үе, ахлах дунд ангийнханд зориулагдсан драмын бүтээл тэр бүр тоглогдоод байдаггүй бол энэ удаа Хүүхэд, Залуучуудын театрын уран бүтээлчид өсвөр үеийнхний үерхэл нөхөрлөл, цахим орчны зөв зохисгүй хэрэглээ, гадуурхалт хүүхдүүдийг ямар байдалд хүргэдгийг ухааруулснаас гадна багш мэргэжлийн үнэ цэн, багш эцэг эхээ хайрлах хайрыг тус жүжигтээ тусгаж өгсөн байна. Уг жүжгийн зохиолчоор МЗЭ-ийн гишүүн, ХЗТ-ын Утга зохиолын ажилтан Н.Уранзаяа, Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав ажиллажээ.
Харин бага насныханд зориулсан Арслан хүлэгт баатар жүжиг нь орчин үеийн тайз засалттай, хүүхдүүдэд ном эрдэм сурахын ач холбогдол, бусдад туслахын сайхан чанаруудыг харуулсан бүтээл бөгөөд МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Н.Сүхдорж агсны зохиол, ХЗТ-ын найруулагч Б.Энхээ Ерөнхий найруулагчаар ажилласан байна.
Хүүхэд,Залуучуудын театр 10 сарын 19,20, 26,27 болон 11-р сарын 1,2,3-нд 15 цагаас 18 дахь хаврын хайр жүжгээ тоглох юм байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд болон эцэг эхчүүд бие даалтын 7 хоногтоо зориулан үзвэрийн цагаа захиалах боломжтой гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.57
Хаан юм бол
Хариулах