Даваа гарагийн шөнө Хятадын өмнөд хэсэгт орших Жухай хотын спорт цогцолборын орчимд автомашинтай этгээд иргэд рүү халдаж 35 хүн амиа алдан, 43 хүн гэмтэж бэртсэн тухай хэвлэлүүд мэдээллээ. Сэжигтэн 62 настай Фань гэгчийг гэрлэлтээ цуцлуулахдаа хөрөнгө хуваах гэрээнд сэтгэл дундуур байснаас халдлага үйлдсэн гэж үзэж байна. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байхад нь цагдаа нар саатуулахад Фан амиа егүүтгэх гэж оролджээ.
Мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн эрх баригчдад нийгмийн тогтвортой байдлыг хангахыг уриалж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлахыг уриалсан тухай төрийн хэвлэлд мэдээллээ. Ши Жиньпин мөн хэрэг явдлыг зохицуулах багийг Бээжингээс илгээсэн байна.
Хятадын цахим орчинд энэ талаарх мэдээллийг устгах, гадаадын сэтгүүлчдийг хэрэг явдал болсон газарт нэвтрүүлэхээс татгалзах зэргээр эрх баригчид хяналтын арга хэмжээ авч байгааг BBC-ийн сэтгүүлч мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!