"Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын охин Н.МӨНХНАСАН: Нийгэм зах зээлийн хүнд хэцүү сорилтыг өөрийн хүч, оюун ухаанаар даван туулж, бизнесийн ертөнцөд шантралгүй, мохошгүй зүтгэсэн эмэгтэйчүүд маань арай л их хэлмэгдэх юм!
Монголынхоо төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн, чин сэтгэлээсээ хийж бүтээсэн хүмүүстэй яасан их хатуурхана вэ дээ. Ээжийн минь гуч гаруй жилийн хичээл зүтгэл амьдралаа зориулж, шударгаар босгосон бизнес, үүсгэн байгуулсан компаниуд болон орон гэр рүү нь нэг л шөнө ямар ч үндэслэлгүйгээр хүч түрэн орж, хааж боож, ухаж төнхөж, үр хүүхдүүдийн маань тоглоомыг хүртэл ёс зүйгүй самарсан. Хамгийн гол нь ямар зорилготой гэм зэмгүй хүмүүсийг хорьж, байцааж, сэтгэл зүй, эрүүл мэндийн байдлыг нь дордуулж, эрс муутгадаг вэ? Үнэхээр дотор бачуурч давчдамаар..хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна!








Хүүеээ одоо бас дахиад уу арай юмаа энэ эмэгтэй чинь монголд хэрэгтэй үйлдвэр барьсан хүн шүү дээ. Настай хүний санаа сэтгэл эрүүл мэндийг алж бншд.
МАН өөрийн хүмүүсээ ингэж байгаа юм чин бусадыг бол аймшигтай хэлмэгдүүлж байгаа юм бн Үндэсний том татвар төлөгчөө ингэж дампууруулах лхам хийж хэлмэгдүүлэх ямар зорилго байнаа????