БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга
Үү Вон Шиг гишүүдээ яаралтай дуудан хуралдсанаар Онц байдал зарласныг дэмжээгүй шийдвэрээ шөнийн 02:35 цагт гаргасан тул Үндсэн хуулийн 77.5 заалтын дагуу Юн Сок Ёл Ерөнхийлөгч зарлигаа 05:27 цагт хүчингүй болгосон. Юн Сок Ёлын өөрийн нь нэр дэвшсэн Иргэдийн хүч намын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийг намаасаа хөөх, Засгийн газрыг татан буулгах, Батлан хамагаалахын сайдыг чөлөөлөх талаар хэлэлцжээ. Ассамблейн сүүлийн сонгуульд Иргэдийн хүч нам цөөнх болсныг Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн нөлөө, рейтингтэй ч холбохгүй байхын аргагүй. Өглөөний 09:00 цагаас иргэд жагсаад эхэллээ. Жагсагсад Юн Сок Ёл Ерөнхийлөгчийг “Үндэслэлгүйгээр Онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан…” гэж буруутгаж байна. Сайдууд өргөдлөө өгөөд эхэлсэн. Юн Сок Ёл Ерөнхийлөгч суудлаасаа буухыг цаг хугацаа эрхшээх л үлдэж байх шиг
Жагсагсад Юн Сок Ёл Ерөнхийлөгчийг “Үндэслэлгүйгээр Онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан…” гэж буруутгаж байна

Холбоотой мэдээ

· Өчигдөр
МАН-ЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗҮҮН, ГОВИЙН БҮСИЙН НӨӨЦ БОЛОМЖИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТЫН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЛЭЭ

· Өчигдөр
БАГА ХУРАЛ| Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонгож, Х.Нямбаатарыг чөлөөллөө

· Өчигдөр
"Монголын төмөр зам" ТӨХК-ийг "Алтан гадас" одонгоор шагналаа

· Өчигдөр
ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн: ЕНБД-ыг чөлөөлнө гэсэн ХЕХ-ны шийдвэр дүрмийн бус

Улс төр · Өчигдөр
БАГА ХУРАЛ| Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгож, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ

Улс төр · 2 өдөр

энэ 2 хүн гэнэт байлдаж тогломоор санагдсан байх.Нэг нь байлдаж үзээд одоо баларсаан гээд явж байгаа нөгөөх нь үзмээр санагдсан юм болов уу. хүйтэн дайнаас хойш хүн төрөлхтний үзэл бодол өөр болсон, ямар ч тохиолдолд дайныг хүсэхээ байсан ....удирдагч нар анхаарах хэрэгтэй....