БНХАУ: Төв банкны дэд ерөнхийлөгчид цаазын ял оноолоо

Админ
2024/12/05

Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига авсан хэргээр хоёр жилийн хугацаатай цаазын ял сонслоо. Мөн түүний бүх хөрөнгийг хураан аваад байна. Тус улсад "хугацаатай ялтай хоригдол" тэнсэн харгалзах хугацаандаа шинэ гэмт хэрэг үйлдээгүй бол ялыг "бүх насаар хорих ял" болгон бууруулж болдог. Тэрээр 1993-2022 онд Хятадын Барилгын Банкны хэлтсийн орлогч дарга, Шанхай банкны ТУЗ-ийн дарга, Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байжээ. Энэ үедээ хүлээн авалтад оролцох, аялалд явах, гольф тоглох үедээ хэнд зээл олгох, хэнийг албан тушаалд томилох г.м тохироог авлига авч хийдэг байжээ. Fan Yifei нь 2015 оны хоёрдугаар сард Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс шалгагдаж эхэлсэн. Улмаар 2023 оны зургаадугаар сарын 09-нд намаас хөөж, албан тушаалаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/.../former-china-deputy-central.../


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.227
    2024/12/05

    Си хуан буюу vhehiig soliho yl bdag shvv

    Хариулах
  • 202.21.106.101
    2024/12/05

    Хятад улсад ийм байхад ... манайд толгойг илээд өнгөрөөгөөд байж боломгүй л байна даа ...

    Хариулах