Японтой татвар тэглэх гэрээ хийгээд гарсан үр дүнг доорхи зургаас хараарай. Хүүхдийг том хүнтэй нэг ринг дээр гаргахаар нам тавиулна биз дээ. Уг нь хүүхдээ насанд хүртэл нь бойжуулж, амь шигээ хайралдаг биз дээ энэ орчилонд чинь.
Одоо Евроазийн эдийн засгийн холбоонд элсэж 376 гаруй биткус код бүхий задархаараа 2000 гаруй барааг тэг татвартайгаар ОХУ-аас оруулах гэрээг 12-р сард багтаж байгуулахаар ЗГ шамдаж байна. Үр дүнд нь ижил төрлийн бараа үйлдвэрлэдэг барилга, хүнс хөдөө аж ахуйн ЖДҮ-үүд хөгжих боломжгүй болно.
Нөгөө Хүнсний хувьсгал яасан бэ? Хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнол яасан бэ? 19 нэрийн барааг өөрөө 100 хувь хангах тухай УИХ-ын 36-р тогтоол хүчинтэй хэвээр биз дээ? 1 их наядын үйлдвэрлэл хөгжүүлэхээр олгосон зээл юу болох вэ? Үйлдвэр аж ахуйн нэгжүүд,, хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийнхантайгаа огт ярьсангүй, санал авсангүй. Монголд тогтвортой төрийн бодлого гэж байна уу? Яагаад бараа бүрээр нь харилцан мөргөлдүүлж харилцан ашигтай гадаад худалдааны тэнцэлтэй байхаар гэрээ хийж болсонгүй вэ? Яагаад зарим барааны татварыг харилцан тэглэж болно, заримыг нь болохгүй гэж харилцан зөвшилцөхгүй бөөндөж байна вэ? Амьдрал мэдэхгүй, ахуй мэдэхгүй ингэж тэнэгтэцгээвэл харин ч үзнэ дээ. Зүгээр ажлаа хийгээд мөрөөрөө явж болохгүй хорвоод, тэмцээд улс төр хийхээс өөр арга үгүй бололтой. Миний энэ санааг жадлан эсэргүүцэх олон импортлогчид, троллууд янз бүрээр бичиж олон түмний тархийг угааж тэдэнд хайртай мэт аяглах нь ойлгомжтой. Ямар ч үед Монгол улс гол барилгын материал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч улс болох ёстой.
Том ба жижиг орон хоорондоо татвар тэглэхээр том нь хождог жамтай, ийм олон жишээ бий. Эдүгээ дэлхийг жанжилж буй АНУ хүртэл БНХАУ-ын бараанд 25-65% татвар тавьж улс орныхоо эдийн засгийг хамгаална гээд Трамп заралчихлаа….
Л.Эрхэмбаяр: 5:0 болох гэрээ удахгүй зурагдах нь

Холбоотой мэдээ

· Өчигдөр
МАН-ЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗҮҮН, ГОВИЙН БҮСИЙН НӨӨЦ БОЛОМЖИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТЫН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЛЭЭ

· Өчигдөр
БАГА ХУРАЛ| Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонгож, Х.Нямбаатарыг чөлөөллөө

· Өчигдөр
"Монголын төмөр зам" ТӨХК-ийг "Алтан гадас" одонгоор шагналаа

· Өчигдөр
ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн: ЕНБД-ыг чөлөөлнө гэсэн ХЕХ-ны шийдвэр дүрмийн бус

Улс төр · Өчигдөр
БАГА ХУРАЛ| Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгож, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ

Улс төр · 2 өдөр

Манай орон өөрсдөө төмөр нефть , аж үйлдвэр бүтээхгүй л бол индейчүүдийн араас мөдхөн орно шүү. Тэнгэр газараа шүтээд л халамж аваад л сууж байтал монгол гэж цаасан дээр бичигтэй бодит иргэдгүй улс болно шүү . Хятадын хөх хотод монгол хэлээр ярьдаг дэлгүүр байхгүй болсон шиг
Бүү тэнэглэ. Татвар нь улс орныг хөгжүүлдэггүй юм.