Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг: Аавын маань нэр төрийг сэргээх үйл хэрэгт чин сэтгэлээ зориулж ажилласан эрдэмтэд болоод олон зуун монголчууддаа баярлалаа

Админ
2025/01/20

Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хүү Ц.Зориг өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр мэээллийнхээ эхэнд Ю.Цэдэнбал академийн талаар хуваалцлаа.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай академи амжилттай ажилласан. Та бүхэн мэдэж байгаа байх 1980 аад оны сүүл 90-ээд онд миний эцэг Ю.Цэдэнбалын эсрэг элдэв гүтгэлэг болоод янз бүрийн улстөрийн зүйл өрнөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэхүү академийн гол зорилго нь өөрийн аав Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, түүнийг ажиллаж байх үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдал болоод МУ-ыг хэрхэн удирдаж байсан зэргийг ярьж хэлэх зорилготойгоор байгулсан юм. Мэдээж энэ 25 жилийн хугацаанд маш их зүйлийг хийсэн гэж дүгнэж байгаа. Тухайн үеийн бүтээн байгуулалтуудыг өгүүлсэн номнуудыг хэвлэж гаргахын зэрэгцээ, оолон удаагийн онол практикийн хурлуудыг хийжээ.  Монгол төдийгүй олон улсын нэр алдартай академич, эрдэмтэд энэхүү академид байдаг. Маш олон сэхээтнүүд бидний үйл ажилллагааг дэмжиж ирсэнд баяртай байна. Тэд түүхийг сэргээх талаасаа маш олон зүйлийг хийсэн.  Миний аав Ю.Цэдэнбалыг МУ-ын төлөө чин сэтгэлээ зориулж ажилласан гэдгийг нь мэдэрсэн гэж итгэж байна хэмээв.

Тэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд жаахан таагүй мэдээлэл мэдэрч буйгаа онцоллоо. Тухайлбал:  Манай академийн зарим гишүүдийн зүгээс зүй бус үйл ажиллагаа явуулсан тохиолдол гарсан байна. Янз бүрийн үйл явдал зохион байгуулна гэдэг нэрийн дор хүмүүсээс хандив  цуглуулаад тэр мөнгө нь хаачсан нь мэдэгдэхгүй таагүй үйл явдал сүүлийн нэг жилд болсон байна. Миний сонссоноор энэ мөнгийг академийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, Ц.Зоригд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг нэрийн дор цуглуулсан гэсэн. Энэ мөнгө нь надад өнөөдрийг хүртэл ирээгүй. Иймд өнгөрсөн 12 сарын 30-нд анх академийг 1999 оноос эхлэн үүсгэн байгуулсан хүмүүс болон аавын төрөл төрөгсөд цуглаж хуралдаад “Ю.Цэдэнбал академи”-г түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргасан байгаа. Шалтгаан нь 1-рт  энэхүү академи анх дэвшүүлсэн зорилго зорилтоо амжилттай дэвшүүлж дууссан.  Нөгөө талаар гэмт хэргийн шинжтэй үйл явдал өрнөж хүмүүс академийн нэрийг барьж бусдыг залилан мэхэлж хуурч байгаа үйл явдлыг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдлээ. Цаашдаа олон ажлыг төлөвлөж байгаа тул юуны түрүүнд Ю.Цэдэнбалын тухай музейг байгуулах ажил гэдгийг онцлов.  Тэрээр өнгөрсөн хугацаанд түүхийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан олон зуун монголчууддаа маш их баярлаж буйгаа илэрхийллээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.146
    2025/01/21

    Буудчих

    Хариулах
  • 59.153.112.237
    2025/01/20

    Udii boltol mongolooroo ch oligtoi yarij chaddaguu archaaguu uwgun, ewiidee. Icheesee bilee

    Хариулах
  • 66.181.181.205
    2025/01/20

    Монгол хэл сургах ажил зохион байгуулдаггүй юм байхдаа

    Хариулах
  • 202.126.91.136
    2025/01/20

    Хэ хэ хэ хэдэн удаа байр авах гэсэн хүн бэ? Монгол төрийн тэргүүний үр хүүхэд юм бол ядаж Монголоор ярьж сур!!!! Шуналын хар тулам, харь элэгтэн!!!!

    Хариулах
  • 66.181.186.36
    2025/01/20

    Энэ нэг хэнд ч хэрэггүй орос өвгөн өнгөрсөн эцгиынхээ нэрээр хэсэг баыгаал нэг ирж монголчуудыг сэгсэрч сурсан, сүүлдээ тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж эцгиыг нь болон өөрийг нь эргэн сануулсан хүмүүсээ хардаж мөнгө мөнгө л гэх болж, аргагүй орос цус юмаа

    Хариулах