СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Админ
2025/01/21

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,   ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 


Хур тунадас: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  


Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24....-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7....-12 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31....-36 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24..-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна