"Монгол эв нэгдэл" төслийн хүрээнд “МОНГОЛЫН ИХ ЗОЛГОЛТ САЙХАН ШИНЭЛЬЕ” сар шинийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Админ
2025/02/11

Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор "Монгол эв нэгдэл" төслийг эхлүүлж,  21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн үзэсгэлэн худалдааг  2025.02.01 - 28-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо дэлгэн танилцуулж байна.  Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа дэлгэсэн байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээ, олны танил хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин сурталчлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, үйлдвэрлэгчдийн үнээр хэрэглэгчдийн гарт бүх бүтээгдэхүүн хүрэх болно.

Холбогдох утас: 77073737, 80887777, 88107116

Хаяг: Яармагийн 3-р буудал ХАНГАРЬД ОРДНЫ ЗАМЫН БАРУУН ХОЙД ТАЛД Horse motors-ын баруун талд төв зам дагуу байрлалтай.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.155
    2025/02/13

    Монгол түмнийхээ төлөө хүсэл, сэтгэлээ нэгтгэн сайхан ажил зохион байгуулж буй та хоёртоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/02/11

    Tsagaan Saraar arhigui temdegleh Sara shinedee saihan shineleerei Arhi barij zolgohgui, arhi belgend ugehgui baihiig hicheegeerei

    Хариулах