Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 179 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км/ 02.12-ны өдрийн 17:00:45 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ.
02.12-ны өдрийн 20:10 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна