Хятадын коммунист намын урилгаар Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Х.Алтай тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд Хятадын коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны яамны туслах сайд Жао Шитунтай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
100 гаруй жилийн түүхтэй, хамтын ажиллагаатай, харилцааны өргөн цар хүрээтэй хоёр намын удирдлагуудын харилцан айлчлал, соёлын солилцоог бэхжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр талууд байр сууриа илэрхийллээ.
БНХАУ-ын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг дэлхий дахинаа манлайлан оролцож, олон улсад түгээх зорилготой байгаагаа илэрхийлээд Монгол Улсаас суралцах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой байгаагаа Хятадын коммунист намын Гадаад харилцааны яамны туслах сайд Жао Шитун илэрхийллээ.
Монгол Ардын намын 31-р Их хурал ирэх намар болж, хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан Agenda-2.0 шилжилт хийхээр төлөвлөж байгаагаа Нарийн бичгийн дарга Х.Алтай илэрхийллээ. Мөн Монгол Ардын нам дэргэдээ "Анхны долоо" санг байгуулж, залуучуудын хөгжлийг дэмжих, нийгэмд чиглэсэн үйл ажиллалаа явуулах болсноо танилцууллаа. Энэ хүрээнд Монгол Ардын намаас БНХАУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтийг илэрхийлсэн юм.
Талууд харилцан айлчлалын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээг тэлэх чиглэлээр санал солилцож, зөвшилцөлд хүрлээ. Энэ онд Монгол Улсаас 100 залуу, БНХАУ-аас 50 залуу соёл, ёс заншилтай харилцан танилцахаар айлчлал хийх бөгөөд ирэх 5-8 дугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөлөө. Мөн ирэх жилээс Монгол Улсаас БНХАУ-д суралцах оюутны тоог нэмэхээр болж байна.
БНХАУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Холбоотой мэдээ

Бусад · 4 цаг
“Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ

Нийгэм · 7 цаг
Ховд аймагт 318 мал устгалд оруулжээ

дэлхий · 7 цаг
Хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

· 10 цаг
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

Бусад · 10 цаг
Эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Нийгэм · 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!