Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 01-нээс 06-ныг хүртэлх 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9%/ нь 0-18 насны хүүхэд байна.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 /43.3%/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0%/, зам тээврийн осолд өртсөн 274 /13.8%/, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7%, нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3%/, түлэгдэж гэмтсэн 94 /4.7%, осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3%, бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8%/ хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт иргэдийн 274 /13.8%/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
Мөн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй юм.
Нийт иргэдийн 274 /13.8%/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Холбоотой мэдээ

· 6 цаг
Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт Хөх хотноо амжилттай боллоо

Нийгэм · 7 цаг
Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна

Эдийн засаг · 10 цаг
Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.доллар амжилттай татаж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажууллаа

Улс төр · 10 цаг
Оюу Толгойн хэлэлцээрээр Монгол Улс 8.4 тэрбум ам.долларын хэмнэлт хийх боломж бүрдлээ

Нийгэм · 11 цаг
12 ширхэг баавгайн тавхайг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Нийгэм · 11 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!