Цагдаагийн байгууллагад 2025 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гар утсаа алдсан талаар 1500 орчим гомдол мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 616 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Халаасны хулгайн гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг этгээдүүдтэй тэмцэх чиглэлээр “Сэрэмж” арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 14 этгээдэд шүүхээс хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Ингэснээр гэмт хэргийн гаралт хоногт 9 – 21 нэгжээр буюу 12-18 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа аж.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь насанд хүрээгүй иргэд буюу хүүхдүүд байна. Иймд ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдэд хандаж Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
- Гудамж талбай, олон нийтийн газар, автобус, автобус дотор, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ гар утас эд зүйлээ анхаарал болгоомжтой, мэдрэмжтэй авч явах, гар утсаа дотор талын хувцасны халаасанд хийх.
- Олон нийтийн газраар зорчих, автобусанд суухад болон буухад иргэдийн сонор сэрэмж анхаарал сарнидаг үеийг ашиглаж таны гар утсыг хулгайлдаг тул анхаарал сэрэмжтэй байх, шалтгаангүй шахаж, түлхэж, хэт ойртож байгаа хүнээс болгоомжлох.
- Гар утсаа алдсан тохиолдолд нэн яаралтай банкинд хандаж карт дансаа хаалгах, аюулгүйн зөвлөмжийг дагаж мөрдөх. Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх.
- Эцэст нь өөрийн өмч хөрөнгөө иргэн Та өөрөө сонор сэрэмжтэй байж аливаа халдлагаас хамгаална гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна