ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ
КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ
Гомдол гаргах тухай:
Миний бие Норовын Тэгшбаяр, нь физикийн ухааны доктор, эрх зүйч бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж орж ажилласан.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт мөн уригдаж тус тус ажилласан юм.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн.
Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.
Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан. Түүнээс хувийн ашиг сонирхол огт байгаагүй болно.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласнаас үүдэж цахим орчинд ажил хэргийн нэр төр, алдар хүндээ гутаалгаж байгаадаа харамсаж байна.
Энэ үйлдэл нь мэргэжлийн судлаачид, шинжээчдийн урам зоиг мохоож, нэр төрд халдаж байгаа мэт боловч цаад үйлдэл нь төрийн бодлогыг тасалдуулах, Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэж байна.
Тухайн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийг төлөөлж, мэргэжлийн хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн хувийн facebook болох Норовын Тэгшбаяр хаягаас иргэдийг соён гэгээрүүлэх талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт, ураны талаарх зөв ойлголтыг өгөхийн тул шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээлэл, постууд оруулж байсан. Гэтэл оруулсан мэдээ, мэдээлэл, постуудтай холбоотойгоор ураныг эсэргүүцэгч facebook-ийн “Аминаагийн аав” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр доктор маань тэднийхээ ачийг хариулж хүхрийн хүчил байгальд хоргүй шүү гэж ярьдаг зовлонд унасан юм байна” гэсэн, “Gursed Surenjaw” гэх хаягаас “Францад элгээ солиулсан эрдэмтэн ач тусын бодож хариу барьж байхад Монголдоо эргэн ирсэн хүү эхийнхээ хэвлий рүү хор шахаж ачлав” гэсэн, “Жанын Ганбаатар” гэх хаягаас “Францын уран олборлогч Арева компаниас авлига авсан гэмт хэрэгтний тоо өссөөр !!! 2 биш 3+ хүнд авлига өгсөн болоод явчихлаа шүү” гэсэн мөн “Khukhuu Khukhuu” гэх хаягаас “Оранагаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр тэдний ачийг хариулах шаардлагатай болж уран, хүхрийн хүчил хоргүй гэж хүчээр ярьдаг зовлонд унасан гэнэ” гэж тус тус ямар ч үндэслэлгүй пост оруулсан нь хүний эмзэг мэдээллийг ашиглаж, миний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна.
Миний бие нь 2021 онд БНСУ-д олон иргэдийн хандив өөрийн мөнгөөр элгээ солиулсан байхад францын компаниас авлигал авч солиулсан мэтээр нийгэмд ойлголт төрүүлж, нотолгоогүй зохиомол гүтгэлгийг удаа дараа явуулсаар байна.
Францын ямар ч байгууллага, иргэнээс эмчилгээний тусламж үйлчилгээ аваагүй байхад ураны төслийг эсэргүүцэгчид санаатай зохион байгуулалттай нэр төрд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа дээрх хаягийн эздийг олж хуулийн хариуцлага тооцож, нэр төрийг минь сэргээж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Дээрх facebook хаяг дээрх мэдээлэл, постууд нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, мега төсөл болгон хэрэгжүүлж байгаа ураныг олборлох, ашиглахтай холбоотой бодлогыг зориудаар эсэргүүцэж байгаа, зохион байгуулалттай, нэг бүлэг этгээдүүдийн үйлдэл гэж үзэж байгааг анхаарч холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн шалгуулж өгнө үү.
Жич: Уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд БНСУ-д элгээ солиулсан. Мөн тухайн үед Цөмийн энергийн салбарт ажиллаж байгаагүй болно. Мэдээллийн чанартай энд дурьдахад “Франц” улсад элэг солиулахад үнэ төлбөргүй байдаг. Гэтэл намайг Франц улсаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан гэж гүтгэж байгаа нь өөрөө ямар ч логикгүй.
Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, олон нийтэд илт худал мэдээллийг системтэйгээр зохион байгуулалттай тарааж байгааг тусгайлан анхаарахыг хүсэж байна.
Гомдол гаргасан Монгол улсын иргэн:
Норовын Тэгшбаяр
Физикийн ухааны доктор, эрх зүйч
2024.03.17
УБ хот
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.81
20 зуундаа үлдэгсэд ШУ ны ололтоос ухарч монголыг түүхий эдийн орон хэвээр үлдээх сонирхолтой олгой толгойтоо улсууд эрчим хүчний гайхамшигийг олж харахгүй харалган новшнууд их бна даа .яана даа.Унаж яваа прүсээ хураалага,эмнэлэгт очоод Рентгёнээр ,компютор томографаар ,MIRаар оношоо бүү оношлуулаараа!!!!! Нийгэм залуус цагт 350 км цагийн хурдтай баруун зүүн аймагруу суман галт тэргээр яваад ажлаа амжуулмаар бна. Алт зэс төмөрөө хайлуулаад үйлдвэрлэл явуулмаар бна.Малууд махаа идээд мангар царайлааад хотдоо хог утаандаа дарлуулаад байх сайхан байгаа юм байхдаа.Гэтэл залуус хөгжлийг хурдасгах гэж бна мэдэхгүй бол хөгжилд садаа бүү бол хөдөө гараад малаа хариул !!!! Урд хөршүүд маань 40 ш АЦС бариад цаана чинь үхэр монголчуудад эрчим хүчээ хямдхан эрээний барааны үнээр өгнө гэж бна цаана чинь Эрчим хүчний тусгаар тогтнолоо алдвал Монгол улс Дэлхийн газрын зураг дээрээс арчигдана гэсэн үг.Цусаараа Тамгалсан Тусгаар Тогнолоо алдвал урантай урангүй газар нутгийг чинь ухаад та нар илжиг болоод мөнгөтөэй хулгайчуудын боол болно.
Хариулах66.181.189.139
Энэ том дарга асан хүн Бадрах Энержи-ийн францчуудаас хандив туслалцаа хахууль авсан байсан ч хэзээ ч дансаар авахгүй, бэлнээр авсан байж таарна. Авсан өгсөн гэх нотлогдох баримт байхгүй учраас энэ хүн нэр төрөө сэргээлгэх нь зөв шү дээ.
Хариулах66.181.189.139
Өөрийг чинь цөмийн энергийн газрын дарга-аар Алтанхуягийн ЗГ-ын үед ажиллаж байсан болохоор тэгж хардаад байгаа юм уу, эсвэл үнэхээр өгсөн авсан жаахан жуухан юм байна уу Аль нь ч гэлээ Бадрах Энержи-ийн удирдлагатай нягт холбоотой хүн байхаа, Иймээс иргэд харджээ янз нь.
Хариулах43.228.130.188
Ураны гэрээ санаачилсан, зөвшөөрсөн хийсэн хүмүүс нэр алдараа тодорхой гаргаж байгаарай сүүлд нь ард түмний эсэргүүцэлээр цаазын давцанд зогсооход олсны тоо нь хүрэлцэхгүй шүү.
Хариулах66.181.190.218
Элгээ үнэхээо солиулсан юм уу? Нэгдүгээр эмнэлгийн тараадаг дархлаа дарангуйлах эмийг дийлэнхдээ гэр хорооллынхон авдаг ба орон сууцны хүн бараг харагддаггүй шүү дээ.
Хариулах59.153.114.117
Физик дээр онцмуу сурч бсан хүмүүс цөмийн физик ойлгож харагдаач
Хариулах126.22.9.118
Хаха энэ бүр үхлээ л дээ. Хаашаа харж үхнэ ээ чи, яана даа муу адгийн урвагч. Үнэн үргэлж ялдаг юм аа лалар аа.
Хариулах66.181.186.101
Ураныг олборлох уусган шингээх аргаар баяжуулах нь туйлын алдаатай эх орон ард түмнээсээ урвасан хэрэг мөн. 1. Эрнл хайгуулын явцад хүхрийн хүчлээр ураны эрдсмйг уусган олборлож байгаа нь амьд биетүүдийг ус аргаар хөрсөөр дамжуулан устгах аюултай. Энд уран биш эрэл хайгуул олборлолтын үел ашиглаж хүхрийн болон бусад химийн хортой бодисууд байгаль орчинд болон амьд организмд нэг хортой аюултай 2. Ураныг эрж хайр олборлох ажлыг француудад зөвгөөрч гэрээ хийсэн нь улс орны гадаадын аюулгүй байвал тусгаар тогтнолд туйлын аюул учруулсан хэрэг болсон. Тэр дундаа манайх мөнхийн хөрш ОХУ фашистуудтаы лайтаж байгаа энэ эгзэгтэй үед тэдэнд туслах биш дайсан фашистуудад цөмийн зэвсгийн гол түүхийг эдийн маш хямд өгөх гэрээ хийсэн нь төрийн буруу шийдвэр байсан 3. Энэ шийдвэрийг гаргахад хамгийн аюулгүй байвал хор хөнөөлийн талаар эрдэмтдийн гаргасан шийдвэр зөвхөн 1 талыг барьсан ирээдүйд маш хор хөнөөлтэй байсныг ард түмэн эсэргүүцэн тэмцэж байна. Энэ тэмцэл ялхлтаар дуусч францтай хийсэн бүх гэрээ хүчингүй болж дуусна гэдэгт итгэж байна. 4. Француудад ураны гэрээг батлуулахын тулд монголын өндөр албан тушаалтангуудад авилга өгсөн нь батоаглаж авилга өгсөн тэдгээр нөхдүүд францийн шүүхээр яллужлсан нь нэгэнт тодорхой болсон учир гэрээ байгуулаад оролцсон нөхдүүд хувь хишгээ хүртсэн нь тодорхой байна.
Хариулах202.126.88.161
Буруу хүндээ хандив өгч ээ.
Хариулах103.212.119.103
Ямар ч байсан ураны гэрээг цуцлах болно
Хариулах66.181.161.125
Одоо үед физикэмчилгээ ийн анхан шатны мэдлэгтэй хүн байдаг юм уу.Уран гэж мэддэг хүн бгаа юу
202.55.188.86
зөв