Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах замаар 9,3 тэрбумыг эргэлдүүлсэн гэх хэргийн талаар прокурорын байгууллагаас холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хэргийн зарим мэдээллийг ил болгосон байна.
Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн хэргийг шалгаж байна. Тухайлбал:
Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлэн шалгаж байна.
Уг хэргийг үйлдэхдээ дээрх нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэнийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг 1 иргэний арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,
Төгрөгийн дансуудаар:
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.62
citation/ишлэл, эх сурвалж хаана байна? Энэ хэргийн баримтийг өөрөө олж уншмаар байх юм, гол нь энэ асуудал энэ залуусын нэр хүндтэй холбоотой асуудал учраас эх сурвалж холболгүй ийм нийтлэл хийх нь ёс зүйн хувьд зөв үү? гэж л бодож байна.
Хариулах103.212.162.62
Энэ хараа залуусаа! Би нэг мэдээний сайтаас ийм мэдээ уншлаа. Би гэхдээ эх сурвалж холбохгүй залхуу хүрээд байна. Гэхдээ энд копи паст хийгээд тавьчихая, та нар уншдаа. Мөрийтэй тоглоомоос илүү ноцтой: Нэргүй нийтлэлчийн мөрдлөг Сэтгүүл зүй, үнэн бодит мэдээлэл хоёрын дунд хана байгаагүй мэт санагдах үе олон. Гэхдээ саяхан гарсан, нэргүй нийтлэгдсэн “мөрийтэй тоглоомын том хэргийг илрүүлэв” гэх шуугиант нийтлэл бол энэ ханыг тэр чигт нь нураах шахав. Юуны өмнө, энэхүү нийтлэлийг бичсэн эрхэмд баяр хүргэе. Учир нь тэрээр эх сурвалжгүй, баримт нотолгоо багатай, “прокурор мэдээлсэн гэнэ ээ” гэх төдий үгсээр уншигчдын анхаарлыг булааж чадсан байна. Жинхэнэ бүтээлч байдал! Мэдээллийн гол санаа нь юу вэ? Нэгэн томоохон гэмт хэрэг илрүүлэгдэж, мөрийтэй тоглоомын их мөнгө эргэлдэж, төрийн байгууллагууд шударга ёсыг сахиулж байна гэх сүржин өгүүлэмж. Гэтэл нийтлэлийн ард ямар ч зохиогчийн нэр байхгүй, ямар ч бодит эх сурвалж дурдагдаагүй. Шалгаж буй хэрэг үү, эсвэл зүгээр л уран зохиолын төрөл зүйл үү? Мөн гарчгийн сенсаацлаг байдал нь бидний хэзээний дассан, уйдахаа больсон хэв маягийг хадгалжээ. “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан асар том сүлжээ илэрлээ!” Гайхалтай, энэ хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч маань яаж ч юм, зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл бичихдээ “гэм буруутай нь тогтоогдсон” мэтээр дүгнэх эрхийг өөртөө олгожээ. Эрэн сурвалжилга хэмээх энэхүү шинэ жанрын бүтээлч эрхмүүдэд ганц л зөвлөгөө өгье: Хэрэв үнэн мэдээлэл өгөх гэж байгаа бол нэрээ тавь. Харин уран зохиол бичиж байгаа бол роман болгочих.
103.212.162.62
Орчин үеийн монгол сэтгүүл зүйн байдлыг энэ сайтаар хэмжвэл арай л дор орж байна шүү, наад үе тэнгийн Ноорог-ын сэтгүүлчид чинь жижиг, жижиг мийм хийхдээ ч гэсэн эх сурвалж холбодог шдээ, 'Товч'-ынхоон!
66.181.161.116
Зөв бүгдийн шоронд хатаах хэрэгтэй эхнээс
Хариулах147.45.49.106
Гэр бүлээ угаарт алдсан залуу шиг мөнгөнд нам дарагдаад таг болно энэ залуус. Бүгд 15дйвхарт худалдаалагдсан шоуны харх болсон
Хариулах24.8.194.244
Money laundering/ мөнгө угаажээ
Хариулах202.126.91.76
Яаж бодсон маш өндөр хуулийн мэргэжлийн зөвлөгөөтэй нарийн зохион байгуулалттай мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа байна. Үүнд хэнч хохирсон байж болох ч санаатай бага дүнгээр олон хүн хамруулсан үйлдэл харагдаж байна. Энэ үйлдлийн цаана төрийн эсрэг цахим троллууд, их хурал, засгийн газрын үйл ажиллагаанд саад хийж хагарал үүсгэж иргэдийг турхирч улс орны хөгжлийг хойш татаж засгийн эрхийг булаан авах гэсэн цаад санаа гарч ирж байгаа нь тодорхой байна
Хариулах66.181.178.36
Шаадаг ал вэ
106.146.8.176
энэ тэгээд хэдий хугацааны гүйлгээ ийм дүнтэй байсан бэ ? ядаж гүйлгээний тэр дансны тодорхойлолт нтрын ил гаргалдаа. Миний 700к цалинтай данстай цалинтай гүйлгээ сардаа хүн амьтанаас мөнгө зээлж буцааж өгч явсаар байтал 10сая гарчдагшдээ тодорхойгүй л тоон утгууд байна
Хариулах43.242.243.117
Ийм мэдээлэд яасан их троллууд байдын бээ гэмт хэргийг нь зохион байгуулалттайгаар згүйсгэх бүхэл бүтэн тролл баг ажиилаж байна ш дээ новш гэж
Хариулах202.55.188.81
Сайн шалгах хэрэгтэй!! Хар тамхи зарж, Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хуулийн дээд хэмжээг өгөх ёстой шүү..
Хариулах139.5.218.191
Тэгээд тэр иргэнээ л шалгалдаа. Сонгуулийн тухай кино хийсэн Компанид ямар хамаатай юм.
Хариулах139.5.218.191
Зүгээр мэдээ л байна ш дээ баримт нь хаана байгаа юм.
Хариулах203.91.115.40
багахан шиг дэлгүүрийн дансны гүйлгээ бол наадхаас чинь их гарна ш дээ ...арайхийж олсон хэрэг нь үгүй кккк
Хариулах66.181.191.237
Нэг удаагийн гүйлгээ нь дундчилж бодвол 108000 төгрөг байна. Наймаачид энэ байтугай гүйлгээ хийж байгаа байх шүү
Хариулах202.126.91.251
Тэгээд тэр иргэнээ л шалгадаггүй юм уу? Компанийн ү.а болон ажилтны хувийн гүйлгээ тусдаа биз дээ? Бизнес, үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад 9.2 тэрбум их мөнгө үү? Зар суртчилгаа, контент үнэтэйшд. Тэгээд ч захиалагч даалгавраа өгч мөнгө төлнө, гүйцэтгэгч гэрээт ажлаа л хийнэ. Хүүхдүүдийг хийсэн контентынх нь төлөө хэлмэгдүүлэв..!!?!
Хариулах