ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас хулгайд алдагдсан олон тооны гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Сэтгүүлч
2025/03/21

Нийслэл хотод зохион явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх “Сэрэмж” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 224 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 159 нэгжээр буюу 41,5 хувиар буурсан  эерэг үзүүлэлттэй гарчээ. 

Энэ долоо хоногт илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал: ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны  гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснаас шалгалтын явцад Нийслэл хотод 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн дээрэм, хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас болохыг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.213
    2025/03/22

    Халтар монголчууд аа, Оросуудыг муулах юмаа арай ядаж олж байна уу?

    Хариулах