“Харү констракшн”-ий гүйцэтгэж буй “Нэхмэлийн шар” байрнуудын дахин төлөвлөлт 4 жил хүлээгдэж 200 гаруй өрх хохирч байна

Сэтгүүлч
2025/04/11

Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхмэлийн 12,13,17,18 дугаар орон сууцуудыг  буулган, дахин төлөвлөлтийн төслийг зарласан билээ. 2021 оны 8-р сард  уг төслийг хэрэгжүүлэгчээр “Харү констракшн” ХХК шалгарч 374 айлын “Бадрах” хотхон төслийг эхлүүлэн 2023 оны 5-р сард хүлээлгэж өгөхөөр тохирч дахин төлөвлөлтийн 108 айл болон шинээр 266 айлын захиалга авсан байдаг. Ингээд өнөөдрийг болтол ашиглалтад оролгүй 2 жил хугацаа хэтэрч нийтдээ 4 жилийн турш төсөл үргэлжилж байгаа нэртэй өнөөдрийг хүрчээ. Энэ хугацаанд  100 хувь төлөлт хийгээд захиалгаа өгсөн 200 гаруй өрх хохироод байгаа аж. Өнөөдөр буюу 2025 оны 4.11-нд буй захиалагч иргэд төсөл хэрэгжүүлэгч  “Харү констракшн” ХХК-ийн удирдлагатай уулзаж шаардлага тавьсан боловч тодорхой шийдэлгүй буцацгаалаа.  Тус компаний зүгээс дахин төлөвлөлтийн төслийг хурдан гүйцэтгэдэг компани угаасаа байхгүй, ажил үе шаттай явж байна. Гол шалтгаан нь газар доогуур явж буй дэд бүтцийн шугамыг улс хийж өгөөгүй, хувиараа хөрөнгө гаргаж хийсэн учир хүндрэлтэй байна гэсэн тайлбарийг өглөө. Мөн улсын комисст эхний хоёр барилгаа хүлээлгэж өгөх хүсэлтийг тавьсан, улс хэзээ авахыг бид мэдэхгүй хэмээн тайлбарлаж буй. Харин иргэдийн зүгээс  “Харү констракшн”-тай нийт  15 удаагийн уулзалт хийж хүлээцтэй хандаж, тэвчиж ойлгож ирсэн ч эцэст нь хэзээ орон сууцаа хүлээж авах эсэх нь тодорхойгүй үлдлээ. Сүүлийн уулзалтаар төсөл гүйцэтгэгч компаний зүгээс энэ оны 2 сарын 15-нд ашиглалтад оруулна гэж иргэдийг буцаасан боловч түүнээс 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Ажил удааширч цаг явах тусам дунд нь төлөлтөө  хийсэн 200 гаруй өрх эдийн засаг, сэтгэл зүйгээрээ хохироод явж байна. Манайд ер нь орон сууцны  урьдчилсан захиалга гэдэг зүйл иргэдийн эрхийг зөрчин, эцэст нь хохироож шүүх дээр очиж заваарч явсаар дуусдаг муухай жишиг тогтчихоод байна.


 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.194
    2025/04/12

    5 ШАР БҮР АВТОБУСНЫ ЗОГСООЛООР МӨНХӨРӨХ НЬ ШИВ ДЭЭ. АРД ОЛНЫ ИНГЭЖ ДЭРЭЛХЭЖ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ ЧИНЬ ТУСГААР МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ БИЗ ДЭЭ. ТӨР ЗАСАГ НЬ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ ЮМУУ?

    Хариулах
  • 66.181.178.194
    2025/04/12

    ШИНЭХОРООЛОЛ СҮНДЭРЛЭСЭН БАЙХ ГЭСЭН ЧИНЬ6 ОДОО ХҮРТЭЛ ХЭВЭЭРЭЭ. АРАЙ Ч ДЭНДНЭЭ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ ӨГӨӨЧ.

    Хариулах
  • 103.212.118.91
    2025/04/11

    4 jil huleej bna. Eko 17-r bairni orshin suugch minii bie bairnaasaa garaagui bhd oo...Baasanbadam gegch zahiralinh tushaalaar nuraaj ehlej bsn..tsagdaa sergiilehdee tulj bsn. Nehemlin sharuudaas gadna manai eko 12,17-r bairig bas nuraasan bgaa. Ugaasaa neg luivarchin, deeremchin umnuud bsn dag..humuus bugd demjij garin useg zursan..argaguin erhend bairnaasaa garch bsn. Amid bgaa deeree gdg shig l nuhtsul bii bolj bsn tul nuusen..yanz yanziin dugaaraas zalgaj bairaa chuluul gj surduulj daramtalj bsn.. Odoo oroh orongui l yavj bna..???????????? Iim umnuudin ulgert itgej bair ornoo nuraalgav daa humuusee!! Neg hahuuli avsan oron tooni tarhi ugaagchin ugeer shiidver gargaj yaj hohirch bgaagaa odoo erh bish boddog blgui dee..haraal helmeer sanagdjiina????????? ??? Dahin tuluvlult nereer mungu ugaaj.. tavilgin uildver, hed heden barilga ehluulchihsen.. humu usig luivardsaar l yavj bgaa..???????????? #харуконст? ?акшн #баасанбадам луйварчинг шалгаж хариуцлага хүлээлгэмээр бна. Нофш юмаа..

    Хариулах
  • 122.201.31.224
    2025/04/11

    Худлаа яриад л буцаагаад бг. Уран проект гээд бас нэг луйварчинтай нийлсэн болоогүй. Уран проектын Оюунтуяаг шүүх шалгах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.190.136
    2025/04/11

    Энэ Баасанбадам гэж луйварчин барилга барьдаг болсон юм уу

    Хариулах