Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, хойшлуулашгүйгээр цагдан хорьсон билээ. Тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ" гэх утгатай пост оруулаад устгасан юм.
Г.Ганхуягийн гэрээс нэг биш буу зэвсэг хураасан. Тагнуулын байгууллага нэлээн эртнээс нүд салгахгүй харж байсан. Ганхуяг ямар бизнесийн орлогоор амьдардаг нь тодорхойгүй, нэг бус удаа айлган сүрдүүлсэн, зодсон дарамталсан хэрэг зөрчилд шалгагдаж байсан юм.
Дашрамд, Н.Тэгшбаярын гомдлын дагуу цагдан хорих ажиллагааг явуулсан бөгөөд 48 цагийн хугацаа нь өнөөдрөөр дуусаж байгаа юм. Харин цаашид үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна