Зам тээврийн яамнаас хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 14-25-нд хийнэ гэдгийг мэдээллээ. Тодруулбал, улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавихад баримтлах удирдамжийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах аж. Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана хэмээн мэдээллээ
Нүүрс тээврийн компаниудын үйл ажиллагааг шалгана

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Алтанбулаг сумын суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг унтуулгын буугаар буудаж, аюулгүй тээвэрлэжээ

Улс төр · 1 цаг
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгэм · 1 цаг
Ирэх намрын өнгө, ирээдүйд шаргалтах моддыг өнөөдөр тарьж болно

Нийгэм · 1 цаг
Ахмадуудын үдсэн он жилүүд зөвхөн тэтгэвэр, халамжаар хэмжигдэхгүй

Улс төр · 2 цаг
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!