Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар дөрөвдүгээр сарын 14-ний энэ өдөр туулах замынхаа 10 хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа.
Тэд 13 дахь өдрөө гүйж байгаа бөгөөд одоогийн байдлаар Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрээр гүйлтээ үргэлжлүүлж байна.
Зэрэг сумынхан гүйгчдийн багийнхныг зам тосон угтан авч, амжилт ерөөж, хоол цайгаар дайлж, нутаг орноо танилцуулжээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай Таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөжээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 13 дахь өдрөө гүйж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Алтанбулаг сумын суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг унтуулгын буугаар буудаж, аюулгүй тээвэрлэжээ

Улс төр · 1 цаг
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгэм · 1 цаг
Ирэх намрын өнгө, ирээдүйд шаргалтах моддыг өнөөдөр тарьж болно

Нийгэм · 1 цаг
Ахмадуудын үдсэн он жилүүд зөвхөн тэтгэвэр, халамжаар хэмжигдэхгүй

Улс төр · 1 цаг
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!