Өсвөр насны залуус өвчин намдаах эмийг өнөөдрийн жаргал гэж эндүүрч байна

Сэтгүүлч
7 цаг 35 минутын өмнө

2025 оны эхний улиралд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 66 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 66 гэмт хэргийн 60 нь Улаанбаатар хотод 6 нь орон нутаг аймгуудад бүртгэгдсэн ба дээрх гэмт хэргүүдэд 24 этгээд нэр холбогдсон. 

Хар тамхитай тэмцэх газар Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол улсын иргэн гадны иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар оруулж бусдад худалдан борлуулж байгаа талаарх мэдээлэл авсан. Мэдээллийн дагуу шалгах үйл ажиллагаа явуулж гэмт этгээдийг дайчлан баривчилж шалгахад 510грамм мансууруулах үйлчилгээтэй Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтсан 2500 хүнийг мансууруулах тун хэмжээтэй бодисыг хурааж авсан.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь Хар тамхитай тэмцэх газар энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байна.

Монгол улсын дөрвөн иргэн ОХУ-с Сэлэнгэ аймгийн Алтан хилийн боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийн бодисыг хууль бусаар нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэх үед нь баривчилсан байна. Уг дөрвөн этгээдийн гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг этгээдийг хязгаар тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн эм нь өвдөлт намдаах зориулалттай ба хүүхэд залуучууд мансуурах зорилгоор эмнэлэгийн бус нөхцөлд ахуйн аргаар урвуулан ашиглаж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна