EBARIMT: Системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна

Сэтгүүлч
2025/04/17

Цахим төлбөрийн баримтын системийн зүгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "(eBarimt) нь техник гэмтэл гарсны улмаас 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 13.30 цагаас эхлэн системийн хандалтад доголдол үүсэж бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье. 

Манай инженер, техникийн баг гэмтэл саатал арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна. Системийн үй ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Жич: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно. Үүссэн хүндрэл, чирэгдэлд та бүхнээс гүнээ хүлцэл өчье" хэмээжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.22
    2025/04/18

    Мэдлэг чадваргүйгээс ингэж удаад бна уу

    Хариулах
  • 103.140.11.223
    2025/04/17

    Түрүүчийн сугалааны 50800колгохгүй юм хаана хандах вэ

    Хариулах