Европын математикийн олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ

Сэтгүүлч
2025/04/17

Бүгд найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод Европын охидын математикийн 14 дүгээр олимпиад болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оролцсон ба манай баг гурван хүрэл медаль, нэг тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн,

1."Эрдмийн хишиг" сургуулийн сурагч Наранбаатарын Болор

2."Орчлон" сургуулийн сурагч Анхбаярын Мишээл

3."Хархорин" ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг

4. Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар оролцож байна.

Олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг дөрвөн цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн. 

Европын охидын математикийн олимпиадыг математикийн чиглэлээр авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжин дэвших нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна