Баянгол дүүргийн 26-р хороо, “Нарны хороолол”-д Нийслэлийн 100, 262 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбар цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгвэл, Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийн түрээсэлж байсан байрыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, цэцэрлэгийн #хүртээмжийг_нэмэгдүүллээ. Ингэснээр, дүүргийн 26 дугаар хорооны цэцэрлэгийн насны 150 хүүхэд #төрийн өмчийн #цэцэрлэгт хамрагдах #боломж бүрдэж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан цэцэрлэгийн байрыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн 262 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон түрээсэлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна