Гар утсыг дэлгээд ном унших уу, эсвэл харин... хэн нэгний story-г үзэх үү?

"Ном бол хүний оюуны хоол" гэж өвөө эмээ маань хэлдэг байв. Харин өнөөдөр бид энэ “хоолоо” идэхээ мартаж, дэлгэц дотроос хурдан мэдээлэл, богино пост, reels-үүдийг “амтархан” хэрэглэдэг болжээ. Тэгвэл үнэхээр Монгол хүний унших соёл алдагдаж байна уу? Эсвэл зүгээр л хувирч байна уу?

Өмнөх жилүүдэд нийтийн номын сангууд, номын дэлгүүрүүд ном сонирхогчдоор дүүрэн байдаг байлаа. Гэтэл өнөөдөр тэнд чимээгүй, сандал нь эзэнгүй... Судалгаагаар Монголд сүүлийн 5 жилийн дотор идэвхтэй ном уншдаг залуусын тоо 25%-иар буурсан бол, гар утсаар өдөрт 4 цагаас дээш цагийг өнгөрүүлдэг хүн амын тоо хурдтай нэмэгдэж байна.

Ном уншихгүй байхын сөрөг үр дагавар

  •  Хэл яриа, бичгийн чадвар муудна
  •  Сэтгэлгээний гүнзгийрэл алдагдана
  •  Сонсож, ойлгож, дүгнэх чадвар хумигдана
  • Соёлын нийтлэг үнэт зүйлс бүдгэрнэ

Шинэ үеийн соёл уу, эсвэл соёлын доройтол уу?

Хүн төрөлхтний соёл номоор дамжиж ирсэн. Харин өнөөдрийн дижитал эрин биднээс "шинэ хэлбэрийн унших соёл"-ыг шаардаж байна:

  • Дижитал ном
  • Аудио ном
  • Хураангуй подкаст гэх мэт...

Гэхдээ орлуулах биш, харин нөхөж хэрэглэвэл зохистой. Хамгийн гол нь унших соёлыг үнэ цэнтэй, утгатай, амьд байлгах явдал юм.

  •  Хүүхэд бүрийн номын буланг гэрт нь бий болгоё
  •  “10 минутаар ном унших хөдөлгөөн”-ийг сургууль бүр санаачилъя
  •  Томчууд өөрсдөө ном барьж, үлгэрлэе